СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Б.Хурц нарт холбогдох шүүх хурлаар шүүгдэгч болон хохирогчдыг байцааж дуусчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Төв аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газраас Б.Хурц нарын шүүх хуралтай холбоотойгоор мэдээлэл өгчээ. Түүний өгсөн мэдээллээр, наймдугаар сарын 12-ноос эхлэн гурав дахь өдрөө үргэлжилж байгаа шүүх хурлын явцад шүүгдэгч болон хохирогчдоос мэдүүлэг аваад дууссан байна. Одоогоор гэрчүүдийг асууж байна.

Уг хэрэг прокурорын байгууллагаас маш нууцын зэрэглэлтэй ирсэн бөгөөд төрийн болон албаны нууцын тухай хуулийн 17.1.2-т заасанчлан 20 жилийн хугацаанд нууцлах юм. Тиймээс шүүх хурал хаалттай үргэлжилж байгаа юм байна. Шүүх хурлын үеэр өчигдөр/2019.08.13/ хохирогч Т.Чимгээгийн өмгөөлөгчийн даралт ихэссэн байна. Харин шүүх хуралд Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг ажиглагчаар оролцуулахаас татгалзсан нь шүүх хуралдаанд хөндлөнгөөс нөлөөлж, хууль зөрчих эрсдэлтэй гэж үзсэн байна.

Шүүх хурал үргэлжилж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.