СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-08-14

Ачааны галт тэрэгний долоон чиргүүл замаасаа гарчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

 

Мааньт өртөөний хоёрдугаар зам дээр УБТЗ-ын 2656 дугаарт галт тэрэгний мод ачсан долоон чиргүүл унасан осол өнөөдөр 08 цаг 30 минутын үед гарчээ. Зарим хэвлэлд мэдээлсэнчлэн, зүтгүүр унасан, дөрвөн вагон унасан зүйл үгүй гэдгийг албаныхан онцоллоо.   

Ослын улмаас хэн нэгэн хүн гэмтэж бэртээгүй. Одоогоор унасан чиргүүлүүдийг зам дээр босгож тавьсан, галт тэрэгний хөдөлгөөн саатаагүй, зам засварын ажлыг яаралтай хийж гүйцэтгэж байгаа аж.   

Ослын шалтгааныг тогтоохоор шалгалтын баг газар дээр нь ажиллаж байгаа, удахгүй дүгнэлт нь гарна гэж мэдээллээ. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.