Австрали улсын зүүн болон өмнөд мужуудад цаг агаар эрс хүйтэрч, тун ховор тохиолддог цас орсон байна. Шинэхэн орсон цас оршин суугчдыг баярлуулахаас гадна имжнүүдийн сэтгэлийг хөдөлгөсөн бололтой. Бараг анх удаа цас харж баярлан дээр дээр үсрэн давхилдаж буй имжнүүдийн бичлэг сошиалд цацагджээ.
Цаг уур судлаачид Австрали тивд ойрын жилүүдэд ингэж хүйтрээгүй гэсэн байна. Нийслэл Канберра хотод болсон хөлбөмбөгийн тэмцээн анх удаа цасаар хучигдсан талбайд явагдлаа гэжээ. Их хэмжээгээр орсон цаснаас болж Австралийн өмнөд нутагт 10,000 айл гэрэл цахилгаангүй болж олон арван нислэг цуцлагдсан байна.
Эх сурвалж: www.bbc.com