Шинэ Зеландаас аварга том хэмжээтэй оцон шувууны үлдвэр буюу хөлийн яс олсон тухай нийтэлжээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар уг оцон шувуу нь 160 см өндөр, 80 кг жинтэй буюу хүн шиг том хэмжээтэй байжээ. Түүнийг 66-56 сая жилийн өмнө Палеоцений эрин үед манай дэлхий дээр амьдарч байсан хэмээн таамаглаж байна.
Кантербюри музейн хамт олон аварга шувууг “мангас оцон шувуу” хэмээн нэрлэжээ. Мангас оцон шувуу Шинэ Зеландын нутаг дэвсгэрт амьдарч байсан аварга тоть, бүргэд, сарьсан багваахай, 3,6 метр өндөр моа шувуунуудын хамт эндэхийн оршин суугчдын нэг байжээ.
Хэдэн арван сая жилийн тэртээ далайн аварга хэвлээр явагчид, үлэг гүрвэлүүд устах үед оцон шувууны хэмжээ томорсон гэж үздэг. Кантербюри музейн эрхлэгч Пауль Скофийлдын хэлснээр ойролцоогоор 30 сая жилийн өмнө аварга оцон шувуунуудын үе байсан ба түүнээс хойш сүүн тэжээлтнүүдийн эрин үе үргэлжилсэн гэжээ.
Орчин цагт амьдарч байгаа хамгийн том Хаан оцон шувуу дээд тал нь 1,2 метр хүртэл өсдөг байна.
Эх сурвалж: www.bbc.com