Төв аймаг дахь сум дундын шүүхэд гурав дахь өдрөө үргэлжлэн болж буй шүүх хуралдааны явцын талаар тус шүүхийн тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Жавхланбаяр мэдээлэл хийлээ.
Төв аймаг дахь шүүхийн тамгын газрын ажилтан Б.Жавхланбаяр:
Яг одоо гэрч нараас асуулт асуух процесс явагдаж байна. Шүүх хуралд яллагдагч, хохирогч, гэрч, өмгөөлөгч нараас бүрдсэн 49 оролцогч оролцож байгаа. Есөн шүүгчдэгч, хоёр хохирогч нараас асуулт асууж дууссан. Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасан “Маш нууц”-ын зэрэглэлтэй хэрэг учраас хэргийг хаалттай хэлэлцэж байна” гэв.
ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох “бусдад эрүү шүүлт тулгасан” гэх хэргийн гэрчээр ялтан Ц.Амгаланбаатар, С.Зориг агсны хамтран амьдрагч асан Б.Булган нар оролцож байгаа юм.