Цагаан тэнгисийн эргийн сууринд байрладаг цэргийн байгууламжид өнгөрсөн пүрэв гарагт цөмийн пуужин турших үед дэлбэрч амиа алдсан таван эрдэмтнийг Үндэсний баатар цолоор нэхэн шагнасан билээ. Дэлбэрэлтийн ойр орчимд цацраг идэвхт бодисын хэмжээ хэвийн үеийнхээс 4-16 дахин их байгааг Оросын эх сурвалж мэдээлжээ.
180,000 оршин суугчтай Северодвинск хотын цөмийн туршилтын зургаан станцад гамма цацраг идэвхт бодис хэвийн үед 0.11 микрозиверт байдаг бол зарим газарт 1,78 буюу аюултай түвшинд хүрсэн болохыг тогтоожээ. Хотын удирдлагууд дэлбэрэлтийн дараа цацраг идэвхт бодисын хэмжээ өссөн ч эргэн буурч хэвийн байдалд шилжсэн тул оршин суугчдад аюулгүй хэмээн мэдээлсэн байна.
Мягмар гарагт Нёнокса хотын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж болзошгүй гэсэн мэдээлэл гарчээ. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн дамжуулснаар иргэд лхагва гарагт болох цэргийн сургуулилалтаас урьтаж орон гэрээ орхиж явахыг шаардсан байна.
Эх сурвалж: www.bbc.com