Австралийн гахайн фермийн хоёр ажилтан дани үүлдрийн гахайн үр тогтоох эсийг шампуний саванд нууж хууль бусаар хил давуулан наймаалсан хэрэгт буруутгагдаж хорих ял сонсчээ. Торбен Соерэнсэнд хийсэн хэргийнх нь төлөө гурван жил, Хэннинг Лауэд хоёр жилийн хорих ял оноохоор болсон ба тэднийг хорио цээр, био аюулгүй байдлын хууль дүрэм зөрчсөн гэж үзжээ.
Перт хотын шүүх тэднийг 2009-2017 оны хооронд Дани улсаас олон удаа ийм аргаар гахайн үр тогтоох эсийг хууль бусаар тээвэрлэсэн хэмээн буруутгаж байгаа юм. Холбооны газар тариалангийн сайд Брижет МакКензийн хэлснээр био аюулгүй байдлын хуулийг зөрчиж буй нь байж боломгүй, зүй зохисгүй хэрэг юм.
Эх сурвалж: www.theguardian.com