СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Тост, Тосонбумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт өөрчлөлт оруулав

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тост, Тосонбумбын нурууны байгалийн нөөц газрыг 153.4 мянган га-гаар өргөтгөх шийдвэр гаргасныг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцууллаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат:

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоох тухай Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 15-ны 91 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцож, Тост, Тосонбумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт өөрчлөлт орууллаа.

Энэ тогтоол батлагдсантай уялдуулж Монгол Улсын Засгийн газраас Шадар сайд, УУХҮ-ийн сайд, ХЗДХ-ийн сайд, БОАЖ-ын сайд, ЗГХЭГ-ын дарга нарын бүрэлдэхүүнтэй “Монгол Улсад олгогдсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лиценз олголтод дахин хяналт хийх, зарим нэг бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлсэн, лиценз олгохдоо хууль зөрчсөн байж болзошгүй асуудлыг шалгах ажлын хэсэг” байгуулсныг үүгээр мэдэгдье.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.