СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
| 2019-08-14

Дэлхийн нефть олборлогч хамгийн том компаниар “Газпром” тодорчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

 

Америкийн “Forbes” сэтгүүлээс гаргасан олборлолтын хэмжээгээрээ дэлхийд томоохонд тооцогддог нефть, хийн нээлттэй хувьцаат компаниудын жагсаалтыг ОХУ-ын “Газпром” тэргүүлжээ. “Газпром” компанийн хувьцаа нь чөлөөтэй арилжаалагддаг, хоногт 8.3 сая торх газрын тос олборлодог түүхий эдийн томоохон үйлдвэрлэгч. Тус компанид дэлхийн байгалийн хийн нийт олборлолтын 13 хувь нь ноогддог. “Газпром” нь АНУ-аас бусад дэлхийн аль ч улсаас илүү их хэмжээний хий олборлодог байна. Тус компанийн хоногт олборлодог нефтийн хэмжээ 5.07 сая торх, нийт хөрөнгө 72.5 тэрбум ам.доллар ажээ. Жагсаалтыг гаргасан шинжээчдийн тооцоолсноор, “Роснефть” нь Саудын Араб болон АНУ-аас бусад аль ч орноос илүү их хэмжээний нефть олборлодог байна. Тус компанид ОХУ-ын нефть олборлолтын 40 хувь нь ноогддог. Гуравдугаарт, хоногт 4.10 сая торх нефть олборлодог Америкийн “ExxonMobil” компани оржээ.

Тус компанийн хөрөнгө 390 тэрбум ам.доллароор үнэлэгдсэн байна. “Forbes”- ийн гаргасан жагсаалтын дөрөвдүгээрт БНХАУын нефть, хийн томоохон корпорац “PetroChina” оржээ. Тус компани хоногт 4.07 сая торх газрын тос олборлодог б өгөөд 303 тэрбум ам.доллароор үнэлэгдэх хөрөнгөтэй. Жагсаалтын тавдугаарт, Британийн “BP” компани бичигдсэн байна. Тус компани хоногт 3.24 сая торх нефть олборлодог бол хөрөнгө нь 121 тэрбум ам.доллароор үнэлэгджээ. Дээрх жагсаалтын эхний байрт Саудын Арабын “Saudi Aramco” компани орох байсан ч тус компани нээлттэй хувьцаат компани бус төрийн мэдлийнх учир уг жагсаалтыг тэргүүлж чадаагүй байна. Сүүлийн хоёр жил нефтийн үнэ эрс унасантай холбоотойгоор олборлогч компаниудад амаргүй байсныг “Forbes”- ийн шинжээчид тэмдэглэжээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.