ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий Прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийг өнөөдөр Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн шүүх эцэслэн шийдэж магадгүй байна. Шүүх хуралдаан есөн холбогдогч, 16 өмгөөлөгчтэй учраас шүүх ажиллагаа сунжран удааширч, өнөөдөр гурав дахь үргэлжлэн хэлэлцэгдэж байна. Өчигдөр орой 19.00 цагийн үед шүүх хуралдааны үеэр хохирогч Т.Чимгээ болон хохирогчийн өмгөөлөгчийн бие тавгүйрхсэн тул шүүх хурлыг өнөө өглөөний 09.00 цаг хүртэл хойшлуулжээ. Өчигдрийн байдлаар есөн шүүгчдэгч болон тэдний өмгөөлөгч нар тайлбар мэдүүлгээ өгч дууссан бөгөөд өнөөдөр хохирогч Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар тайлбар мэдүүлгээ өгсний дараа мэтгэлцээн явагдаж, шүүх шийдвэрээ гаргах юм.