СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: Сидней хотын гудамжинд халдлага үйлдсэн зэвсэгтэй этгээдийг баривчлав

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Австрали улсын Сидней хотын төвд нэг эмэгтэйг хутгалж шархдуулсан зэвсэглэсэн этгээдийг баривчлан саатуулсан байна.

Хотын цагдаагийн газрын мэдэгдсэнээр сэжигтэн дахин халдлага үйлдэж иргэдийг хутгалж гэмтээхийг оролдож байсан гэжээ. Сэжигтнийг хутгаа барин машин руу үсрэх үед гудамжинд байсан өөр нэг эрэгтэй сүлжмэл сандлаар цохижээ.

 

 

Хэрэг орон нутгийн цагаар мягмар гарагийн өдөр 14 цагт Сидней хотын төвийн хөл хөдөлгөөн ихтэй гудамжинд болсон байна. Хутгалуулсан хохирогч эмэгтэйг эмнэлэгт хүргэсэн тухай цагдаагийн газраас мэдээлжээ.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.