СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-08-13

ВИДЕО: Нүүрс тээврийн жолооч нар тусгай утсаар гомдлоо мэдээлнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 жилийн өмнө


Тавантолгой–Гашуунсухайт чиглэлд тээвэр эрхэлдэг нүүрс тээврийн жолооч нарын эрүүл аюулгүй байдлыг хангах амьдралын чанарыг сайжруулах, ажиллах амрах орчин нөхцлийг бүрдүүлэх чиглэлд Засгийн газраас онцгой анхаарч шат дараалсан шийдвэрийг гарган ажиллаж байгаагийн нэг нь энэхүү “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлтэд үүсч байгаа хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх тухай” Засгийн газрын албан даалгавар бөгөөд дэд ажлын хэсгүүдийг байгуулж гүйцэтгэлд хяналт тавьж байна. Жолооч нарыг эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамруулж, тээврийн замд амрах ариун цэврийн үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийн үзлэгт орох боломжоор хангах, шаардлага хангасан хоол хүнсээр үйлчлэх нөхцлийг бий болгох ажлыг эхлүүлээд байна.
Одоогоор Цогтцэций сумын нутагт Тавантолгой нүүрсний бүлэг ордоос 10 орчим км-т “Тээвэрчдийн хотхон”, Гашуунсухайт боомтоос наана 20 гаруй км-т 2500 автомашины зогсоол бүхий “Тайван зогсоол”-ыг тус тус байгуулж байна. Тус цогцолборуудад зочид буудал, үсчин, гоо сайхан, халуун усны газар, кино театр, эмнэлэг, төрийн үйлчилгээний нэг цэгийн үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөсөн байна.
Барилга угсралтын ажил 30-65 хувьтай тус тус үргэлжилж байна. Санхүүжилт, бараа материалын хангалт жигд байгаа бөгөөд есдүгээр сарын сүүлээр ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж. Жолооч нарт бүх төрлийн нийгмийн үйлчилгээг үзүүлэх тус хоёр цогцолбор ашиглалтад орсноор нүүрс тээврийн замд ажиллаж байгаа 14.000 жолоочийн ая тухтай байдлыг тодорхой хэмжээгээр хангадаг болох юм.

Гашуунсухайт боомтоос наана 22 км-т байрлах Цагаан хад дахь нүүрс ачин тээвэрлэх хэсэгт Энержи ресурс компанийн нүүрс тээврийн талбайд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ контейнер тээвэрлэлт хийж буй байдалтай танилцаж, нүүрс тээврийн жолооч нартай уулзсан юм. Энэ үед .

Мөн гэдгээ ЗГХЭГ-ын дарга жолооч нарт хэлэв.

Өнөөдрийн байдлаар тус замд 189 аж ахуй нэгж, байгууллагын нэр дээр дээрх 13,300 гаруй хүнд даацын автомашин тээвэрлэлтэд явж буй. Үүнээс 2019 оны III улиралд 6252 тээврийн хэрэгсэлд хил нэвтрэх С төрлийн зорчих зөвшөөрлийн бичгийг олгожээ. Харин жолооч нарын гаргадаг осол зөрчил өмнөх оны хагас жилтэйгээ харьцуулахад 14,3 хувиар буурсан байна

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.