Алдарт Vogue сэтгүүлийн эрхлэгч Анна Винтур олон нийтийн арга хэмжээ, чухал уулзалт, ярилцлага дээр ихэвчлэн нарны шил зүүж өөрийн имижээ бүрдүүлэх нь элбэг. Тэрээр CNN телевизэд өгсөн ярилцлагын турш нарны шилээ аваагүй ба энэ тухай нууцаа задалжээ.
Винтур хатагтайн хэлснээр тэрээр өөр лүү нь халдах гэсэн бусдын оролдлогоос өөрийгөө хамгаалахад нарны шил маш чухал үүрэг гүйцэтгэдэг хэмээн ярьсан байна. Өөрөөр хэлбэл дотроо хадгалж буй бодол, өөрийн байр сууриа бусдад мэдэгдэхгүй байх тун хэрэгцээтэй арга гэжээ.
Магадгүй жаахан ядарсан эсвэл нойрмог үед нарны шилнүүд Винтурыг хамгаалдаг байна. “Нарны шилнүүд яг л таяг шиг миний салшгүй нэг хэсэг болсон. Өнөөдрийн хувьд надад тэд үнэхээр хэрэгтэй байсан. Учир нь ойрын өдрүүдэд нүд маань их өвдөж, бяцхан мэс ажилбар хийлгэсэн” гэжээ.
Ярилцлагын үеэр Анна Винтур уншигчид, үзэгчдэд хандан “итгэл үнэмшлийнхээ төлөө тууштай тэмцэх цаг ирсэн. Бид үүнийг хийх ёстой” хэмээн үнэтэй зөвлөмжөө хайрласан юм.
Эх сурвалж: www.cnn.com