Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт Норвегийн нийслэл Осло хот дахь Аль Нур исламын сүмд халдлага үйлдсэн сэжигтнийг шүүх танхимд даваа гарагт дууджээ. Сэжигтэн 21 настай Филип Маншаус Ослогийн шүүх танхимд ирэхдээ хоёр нүд нь хөхөрсөн, хүзүү нүүр нь бэртэж гэмтсэн байдалтай ирсэн байна.
Эх сурвалжуудын бичиж байгаагаар сэжигтэн чухам хэдийд хаана гэмтсэн нь тодорхойгүй байгаа ч багадаа дөрвөн долоо хоногийн турш 24 цагийн хатуу хорионд саатуулагдах тул хяналтын камерыг шалгаж үзнэ гэжээ. Сэжигтний хэргийг шийдвэрлэх хүртэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эргэлт, ямар нэг захидал харилцаа холбоог бүрэн хориглож цагдан хорих хүсэлтийг прокурорууд гаргаад байгаа юм.
Ослогийн исламын сүмд гарсан халдлагын үеэр нэг эрэгтэй гэмтэж шархадсан ба хэргийн дараа сэжигтний гэрээс 17 настай охин дүүгийнх нь цогцос олдсон. Маншаус сүмд гал нээх үедээ хуяг дуулга өмссөн байсан ба сүмээс олдсон зэвсгийг түүний гал нээхдээ ашигласан зэвсэг гэж үзжээ.
Эх сурвалж: www.cnn.com