СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Өмгөөлөгч Г.Батбаяр: Ялтан ялтнаа зодох нь эрүү шүүлт биш

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

Эрүүдэн шүүсэн гэмт хэрэгт шүүгдэж байгаа есөн шүүгдэгчийн нэгийг өмгөөлж байгаа өмгөөлөгч Г.Батбаяртай ярилцлаа.  

-Хуулиа дагавал эдгээр хүмүүс цагаадах ёстой юм. Эрүүгийн хуулийг ижил төсөөтэй хэрэглэхийг хориглодог. Тэнд мөрдөн байцаах үйл ажиллагаа явагдаагүй. Гэтэл миний үйлчлүүлэгч нарыг яллаад байгаа зүйл анги нь эрүүгийн байцаан шийтгэх гэмт хэрэгт хэрэглэдэг, мөрдөн шалгах ажиллагааны үед хэрэв мэдүүлэг өгөхийг албадан хэрэг бүртгэгч хүн зодсон байх юм бол ялладаг зүйл анги. Гэтэл ялтан Амгаланбаатар, Итгэлтөгс нар ялтан Содномдаржааг зоджээ. Энэ бол эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг гэдгээрээ явна. Хэрэв биед нь гэмтэл учруулаагүй бол сахилгын арга хэмжээгээ авна. 

-Жирийн байдлаар зодоогүй, "Хэргээ хүлээ" гээд зодоод байгаа шүү дээ? 

-Тагнуулын буюу тагнан турших үйл ажиллагаа явагдсан. Нууц камер суурилуулсан, хамгаалагчаар Итгэлтөгс нарыг оруулсан. Гэтэл тагнан турших үйл ажиллагаа явагдаж байх үед нэг нэгнээ алгадангуут Тагнуулынхан гүйж ороод салгах ямар ч боломжгүй шүү дээ. Шууд зод, балба гэсэн үүрэг даалгавар өгөгдөөгүй. Энэ нь нотлогдоно. Амгаланбаатар "Би алсан" гэж хэлснийг батлахын тулд Содномдаржаатай нүүрэлдүүлсэн. "Чи ингэж алаа биз дээ" гээд нүүр рүү нь алгадсан нь эрүүдэн шүүх биш шүү дээ. 

-Эрүүдэн шүүгдсэн хүмүүсийн ар гэрийнхнийг яагаад шүүх хуралд оролцуулахгүй байна вэ? 

-Шүүх хуралд оролцуулах ямар ч боломжгүй. Яагаад гэвэл, Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх ажиллагаанд ямар, ямар этгээд орохыг зааж өгсөн байдаг. Тийм учраас Түр хорооны гишүүдийг оролцуулж болохгүй гэсэн шийдвэр гарсан. Ажиглагч гэсэн субьект хуулинд байхгүй. 

Миний үйлчлүүлэгч нар эрүүдэн шүүсэн талаар мэдээгүй. Бүр хожим нь, нэг, хоёр алгадсан байна гэж мэдсэн. 460 хоног зодсон гэж Ж.Батзандангийн яриад байгаа бол шал худлаа. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн хэрэг хүлээлгэхийн тулд гаргаж байгаа үйлдлийг эрүүдэн шүүх гэхээс хоригдлуудын хооронд гарсан үйлдлийг танхайрах, зодох, эрүүл мэндэд нь хохирол учруулах гэж үзнэ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.