СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2019-08-12

“Өнөөдрийн Монгол-2019”: Олон улсын гэрэл зурагчид Монголд чуулав

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө

 

Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг санаачлан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний брэндийн бодлогын зөвлөл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгээр “Өнөөдрийн Монгол-2019” хөтөлбөрийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна. Төсөлд гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн гэрэл зурагчид хамрагдсан бөгөөд наймдугаар сарын 12-20-нд Улаанбаатар хот-Төв аймаг-Хэнтий (Их эзэн Чингис хааны өлгий нутаг)-Дорнодын (Халхын голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд) чиглэлд ажиллах юм. Хөтөлбөрийн зорилго нь гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагын гэрэл зурагчдаар дамжуулан өнөө цагийн Монгол орныг олон улсад эерэгээр сурталчлан таниулах, гадны томоохон хэвлэл мэдээллийн агентлагуудын архив дахь Монгол Улсын тухай түүхэн гэрэл зургийг шинэчлэхэд ихээхэн ач холбогдол өгч байгаа юм.
Өнгөрсөн жил буюу 2018 онд хэрэгжүүлсэн хөтөлбөрт ОХУ (Тасс, Риа новости), БНХАУ (Синьхуа, CCTV), Япон (Киодо), Буриад, ӨМӨЗО-ны хэвлэл мэдээллийн 10, дотоодын хэвлэлийн 10 гэрэл зурагчин тус тус хамрагдаж, тайлант үзэсгэлэнг тав хоногийн турш олон нийтэд дэлгэсэн ихээхэн сайшаал хүртсэн билээ.
Энэ жилийн "Өнөөдрийн Монгол-2019” хөтөлбөрт Япон, БНСУ, Турк, ОХУ, БНХАУ, Монголын 20 гаруй гэрэл зурагчин хамрагдаж байна.

MONGOLIA TODAY – 2019
INTERNATIONAL PHOTOJOURNALIST PROGRAM

Оролцох хүмүүс:

1. Vladimir Astapkovich /Орос/ - photojournalist
2. Alexander Garmaev /Орос/ - photojournalist
3. Asigang /Хятад/ - photojournalist
4. Suliya /Хятад/ - Xinhua agency
5. Takeshi Goto /Япон/ - photojournalist
6. Onishi Freelance /Япон/ - photojournalist
7. Hasan Oymez /Турк/ - photojournalist
8. Fırat Yurdakul /Турк/ - photojournalist
9. Han Mihee /Солонгос/ - photojournalist
Монгол талаас:
10. Ц.Батбаатар – Фото сэтгүүлч
11. С.Бадамханд – Фото сэтгүүлч
12. В.Баттулга – Фото сэтгүүлч
13. Б.Батцэрэн – Фото сэтгүүлч
14. Э.Цэрэнбаяр – Фото сэтгүүлч
15. Б.Чадраабал – Фото сэтгүүлч
16. Ж.Гэрэлчулуун – Сэтгүүлч
17. Ж.Баярмагнай – Зохион байгуулагч
18. Д.Эрдэнэцэцэг – Зохион байгуулагч
19. Н.Ууганбаяр - Зохион байгуулагч
20. Б.Үзмээ - Зохион байгуулагч
Хэвлэл мэдээлэл
MNB World суваг
1. Т.Билгүүтэй - Сэтгүүлч
2. Ч.Баттулга - Найруулагч
3. Зураглаач – П.Алтан-Өлзий

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.