Улсын хурлаас байгуулагдсан Түр хорооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Хишигбаяртай Б.Хурц нарын шүүх хурлын үеэр уулзаж ярилцлаа.
-Өнөөдөр төв аймагт Б.Хурц нарын есөн хүнд холбогдох шүүх хурал болж байна. УИХ-ын 33-р тогтоолоор байгуулагдсан түр хорооноос шүүх хуралдаанд тус хорооны дарга Ж.Батзандан болон Л.Болд, Ц.Нямдорж, Я.Санжмятав, Ө.Энхтүвшин, А.Сүхбат, Х.Нямбаатар нарын гишүүдийг ажиглагчийн байр сууринаас оролцуулах хүсэлт гаргасан.
Шүүх бүрэлдэхүүн Түр хорооноос гаргасан хүсэлтийг хэлэлцээд "Оролцуулах боломжгүй" гэсэн шийдвэр гаргалаа. Шүүх оролцуулах боломжгүй талаар бичгээр хариу мэдээлэл одоогоор өгөөгүй ч энэхүү шийдвэрийг Ж.Батзандан гишүүн хүлээн зөвшөөрсөн.
Улсын хурлын 33-р тогтоолоор байгуулагдсан Түр хороо шүүхэд оролцох үндсэн зорилго бол төр нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн асуудлаар Олон улсын парламентийн хорооноос ирүүлсэн санал зөвлөмжид холбогдох санал дүгнэлт хүргүүлэх байсан. Ажлынхаа хүрээнд шүүх хуралдаанд оролцох болохоос ямар нэг байдлаар хараат бус шийдвэрт нөлөөлөх гэсэн оролдлого биш юм.