СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Цэнхэр алт”-ны үнэ яагаад огцом унав

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
5 жилийн өмнө

 

Кобальт бол орчин үеийн ертөнцийг тодорхойлдог өнгөт металлууд нэг. Эртний Египитчүүд кобальт нэгдлүүдийг 2600 жилийн тэртээ баримал эдлэлд ашигладаг байсан бол орчин цагт шилэн болон кремик эдлэлийн орц найрладагад ашиглах болсон юм.
Гэхдээ 20-р зуунд шинжлэх ухааны нээлт ололтын дүнд кобальтыг хамгийн дэвшилтэт технологиудад ашиглах шинж чанартайг тогтоосноор үнэ нь огцом өсчээ. Кобальтыг бусад металуудтай урвалд оруулж маш өндөр температурт тэсвэртэй, үл зэврэх  хайлш гарган авч нисэх онгоцны хөдөлгүүр, пуужин, атомын цахилгаан станцын турбин хийх болсон юм. нь хамгийн дээд үзүүлэлт байв. Хөрөнгө оруулагчид кобальтыг "цэнхэр алт" гэж нэрлэсэн нь гайхах зүйл байгаагүй бөгөөд 2008 оноос хойш огцом өссөн ухаалаг гар утасны хэрэглээ түүний эрэлтийг огцом өсгөж байлаа. Гэвч 2018 оноос түүний үнэ хурдацтай унасаар тонн тутам нь 21,000 ам.доллар болсон нь уг металлыг олборлогчдыг алдагдалд оруулж эхэлжээ.

Өдгөө Кобальтын нийт хэрэгцээний 50 гаруй хувь нь батерейны үйлдвэрлэлд ашиглагдаж байгаа бөгөөд Европын холбоо болон АНУ кобальтыг чухал түүхий эд болгон ашигласаар байгаа билээ. Кобальтын үнэ унасан нь өнгөрсөн 12 дугаар сард Конгод болсон сонгуульд ялалт байгуулсан нам тус уурхайн лояалтыг дөрөв дахин өсгөсөн, цахилгаан автомашины салбарт Теслагаар өөр бараг үйлдвэрлэгч байхгүй, цахилгаан автомашиныг худалдан авагч, хэрэгслэгчдийн тоо төдийлөн өсөхгүй байгаа зэргээс болжээ. Мөн Кобальтын үнэ тэнгэрт хадаж байх үед тус металлыг олборлолттой холбоотой хэд хэдэн осол үхэл гарсан нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татахаа болиход нөлөөлсөн хэмээн шинжээчид үзсэн байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.