Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн шүүхэд маргааш өглөө 09.00 цагаас ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогч, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэх ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбат нарын 9 хүнд холбогдох хэргийн шүүх хурал болно. Дээрх хүмүүс нь С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэх явцад ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт эрүү шүүлт хэмээн буруутгагдаж байгаа юм. Энэ оны хамгийн дуулиантай энэхүү шүүх хурлыг хөндлөнгөөс ажиглах хүсэлтээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын Ж.Батзандан, Л.Болд нарын хүмүүс гаргаад байгаа нь бүр ч их анхаарал татаж байгаа юм.