СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2019-08-09

LIVE: Б.Баатархүү: Хүүхэд зодсон уяачид хэрэг үүсгэн шалгаж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

 

Өчигдөр Төв аймгийн Баянчандмань сумын нутагт болсон хурдан морины уралдаанд морь унасан 10 настай унаач хүүг “Морио түрүүлүүлж чадсангүй” гэх үндэслэлээр уяач М гэх хүн зодсон ноцтой хэрэг гарсан. Уг хэргийг хэрхэн шалгаж байгаа талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодрууллаа.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү:

Өчигдөр Шалгалтын хүрээнд гэмтлийн зэргийг тогтоолгох, хэрэгт холбогдогч болон гэрчүүдээс мэдүүлэг авах зэрэг процессын ажиллагаа хийгдэж байна. Хүүхдийн гарыг зодож хугалсан эсэхийг шүүх эмнэлэг тогтооно. Хэдийгээр хохирогч хүүхэд цагдаагийн байгууллагад албан ёсоор гомдол гаргаагүй ч гэсэн олон нийтэд мэдээлэл нь түгсэн энэ хэрэгт хэрэг бүртгэл нээн шалгаж байгаа.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.