Хэнтий аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багийн “Хэрлэнгийн гүүр” гэдэг газар нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат 43 настай эрэгтэй Б энэ сарын 03-ны өдрийн 14:40 цагийн орчимд осолдсон харамсалтай хэрэг гарсан.
Иргэн усанд осолдлоо гэх дуудлага мэдээллийн дагуу ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын нийт 17 алба хаагч, 2 автомашин, 2 завьтайгаар осолдсон газраас зүүн урд зүгт 47 км-т “Хэрлэн” гол дагуу явганаар болон завьтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2-3 метрийн гүнд 69 удаагийн шумбалт хийсний дүнд цогсыг олж, өчигдөр уснаас гаргажээ.
Осолдсон иргэний цогцсыг Хэрлэн сумын Тахилгат багийн ”Цантын хушуу” гэдэг газраас “Хэрлэнгийн гүүр”-нээс зүүн зүгт 38 км-т гаргасан байна.