Төрийн ордонд зохион байгуулах "Тост, Тосон бумба" үндэсний хэлэлцүүлэг болон ирвэс хамгаалагч, биологич Т.Лхагвасүмбэрэл агсны амь насыг бүрэлгэсэн хэргийг дахин шалгаж, захиалагч болон гүйцэтгэгчийг үнэн зөвөөр тогтоон, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг шаардах жагсаалын талаар мэдээлэл хийлээ.
“Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга”, “Эрс шинэчлэл" хөдөлгөөн, “Уугуул хөдөлгөөн” ТББ, иргэний нийгмийн бусад байгууллагууд маргааш (2019.08.09) Төрийн ордонд 08:00 цагаас "ТОСТ, ТОСОН БУМБА" үндэсний хэлэлцүүлэг зохион байгуулах бол Д.Сүхбаатарын талбайд иргэдийн ТАЙВАН ЖАГСААЛ болно.
Тайван жагсаалд оролцогчид ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэлийн амь насыг бүрэлгэсэн хэргийг дахин шалгаж, захиалагч, гүйцэтгэгчийг үнэн зөвөөр тогтоон, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг шаардахын сацуу Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дахь Тост, Тосон бумбын бүс нутгийг хамгаалах асуудлаар уриалга гаргах ажээ.
Жагсаал маргааш буюу наймдугаар сарын 8-ны 10:00 цагаас Сүхбаатарын талбайд эхэлж, 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.