СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Үерийн даланг хааж барьсан “Талст ширээт” ХХК-ийн барилгаас хүн унаж байжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

ХУД-ийн дөрөвдүгээр хороо, ХУД-ийн нэгдсэн эмнэлгийн хойд талд “Сидар сити ресидэнс” гэх хорооллыг барьж буй “Талст ширээт” гэх компанийн балгаас болж Нисэхийн зам өчигдрийн бороонд урсах дөхсөн.

Чимиддоржийн Хишигжаргал гэх ганцхан хүний нэр дээр бүртгэлтэй “Талст ширээт” ХХК нь “Сидар сити ресидэнс” гэх хорооллоо үерийн ус зайлуулах даланг хааж барьснаас үүдэн Нисэхийн зам руу үерийн ус хальж, сүйтгэсэн бөгөөд Нийслэлийн удирдлагууд, эрх бүхий байгууллагууд өчигдөр үерийн голомт дээр ажиллаж, тус барилгын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан юм.

“Талст ширээт” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны зургаадугаар сарын 14-ний өдрийн А/167 дугаар захирамжаар Богд хан уулын тусгай хамгаалалттай газар нутаг, ХУД-ийн дөрөвдүгээр хороонд, 5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар анх эзэмшиж байжээ.

Гэтэл тус компани газрынхаа зориулалтыг өөрчилж, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн Мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар барилгын эскиз зураг, архитектур төлөвлөлтийн даалгавраа батлуулж авсан байна. Ингэхдээ барилгын зориулалтыг аялал жуучлал, сургууль, цэцэрлэгийн цогцолбор болгожээ.

Тус компани холбогдох зөвшөөрлийг иймэрхүү шат дамжлагатайгаар гаргуулж, өөрчилж авсныхаа дараа барилга эхлүүлэх, угсрах зөвшөөрлийг холбогдох байгууллагаас нь авалгүйгээр “Сидар сити ресидэнс” хорооллын барилгын ажлыг энэ оны гуравдугаар сард эхлүүлжээ. Харин барилгын гүйцэтгэгчээр нь “Авай цахир” гэх компани ажилласан байдаг юм.

Анх аялал жуулчлалын зориулалтаар авсан газар дээрээ зоорьтой, 16 давхар, хоёр блок орон сууцны зориулалттай барилга барьж эхэлсэн “Талст ширээт” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Авай цахир” ХХК нь барилгын аюулгүй ажиллагаа, норм дүрмийг чанд бариагүй, зориулалтын тор, хашлага хаалтыг хийгээгүйн улмаас В1 блокын нэгдүгээр давхрын хэв хашмалыг барьж байсан барилгачин унаж бэртэж байжээ.

 

Хүн унаж бэртсэний дараа Улсын мэргэжлийн хяналтын ахлах байцаагчийн 02-06-040-64 дугаартай актаар барилга угсралтын ажиллагааг түр зогсоож байжээ.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.