СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бээжин Хонконгчуудыг галаар наадахгүй байхыг анхаарууллаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Бээжин Хонконгийн жагсагчдад хатуу анхааруулга өгч галаар наадахгүй байхыг анхааруулсан талаар “BBC” агентлаг мэдээлжээ. Хонконгт өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон жагсаал нэлээд өргөн хүрээ хамарч, жагсагчид хэд хэдэн томоохон хурдны замын хөдөлгөөнийг хааж, метро, нисэх буудлын ажлыг тасалдуулан зам тээврийн хөдөлгөөнд эмх замбараагүй байдал үүсгэсэн билээ. Үүнээс үүдэж, агаарын тээврийн “Cathay Pacific” болон “Hong Kong Airlines” компани 100 гаруй нислэгээ цуцалсан. Эмх замбараагүй байдал хотын эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүйг шинжээчид анхааруулсаар байгаа юм. Түүнчлэн өнгөрсөн зургадугаар сараас хойш хууль бусаар . Хонконгийн захирагч Кэрри Лам ч нөхцөл байдал хяналтаас гарч, улам төвөгтэй болж байгааг мэдэгдээд байгаа юм.

Түүнчлэн Хонкогт болж буй жагсаалыг аль болох ойрын хугацаанд, уян хатан аргаар шийдэхийг Бээжингээс дэлхийн улс орнууд шаардаж байна. Тухайлбал, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео өнгөрсөн долоо хоногт “Bloomberg” телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр Хонконгт хүчирхийлэл, үймээн дэгдээхээс с эргийлж, зөв алхам хийх хэрэгтэй хэмээжээ. Үүнээс гадна Хятадын Батлан хамгаалах яамны төлөөлөгч Ву Циян Хонконгийн удирдлагууд Бээжингээс цэргийн тусламж хүсвэл Хятад цэргээ илгээхэд бэлэн хэмээсэн билээ. Хонконгчууд анх эх газрын Хятадад “Хэрэгтэн шилжүүлэх тухай” хуулийн төслийг эсэргүүцэн жагсч эхэлсэн . Хэдийгээр уг хуулийн төслийн хэлэлцэх хугацааг хойшлуулаад байгаа ч бүрмөсөн хүчингүй болгохыг засаг захиргаанаас шаардаж байгаа юм. Үүнээс хойш Хонконг өөрийн Үндсэн хуулийнхаа дагуу шилжүүлгээс хойших 50 жилийн хугацаанд буюу доод тал нь 2047 он хүртэл Хятадаас хараат байдалтай байх ёстой гэсэн дүрмээр “Нэг улс-хоёр систем” бодлогыг мөрдөх болсон билээ. Өөрөөр хэлбэл Хятадын Засгийн газар нь Хонконгийн аюулгүй байдал, гадаад бодлогыг хариуцаж, нөгөө талаас хуулийн систем, цагдаагийн алба, мөнгөн тэмдэгт, гаалийн болон цагаачлалыг бодлого зэрэг томоохон шийдвэр шаардсан үйл ажиллагаанд Хятад өөрийн төлөөлөгчөө оролцуулснаар энэ үйл ажиллагаа зохицуулагддаг.

Тайвань, Мак аогийн хувьд хүчирхийлэл болон хүнд гэмт хэрэг үйлдсэн хэрэгтэнг эх газрын Хятадад шилжүүлэн өгөх хуулийг зөвшөөрч дагаж мөрддөг. Өнгөрсөн хоёрдугаар сард 19 настай хонконг эр 20 настай жирэмсэн найз бүсгүйнхээ амь насанд нь Тайваньд амарч байх үеэрээ халдсан хэрэг гарсан. Хэдийгээр хэрэг Тайваньд гарсан ч хэрэгтэн Хонконгийн иргэн учир асуудлыг шийдэхэд нэлээн хүндрэлтэй байсан юм. Хонконг дэлхийн 20 гаруй оронтой хэрэгтэн шилжүүлэн өгөх гэрээ байгуулсан ч БНХАУ-тай ийм төрлийн гэрээ байгуулахыг хонконгчууд эсэргүүцсээр ирсэн. Зарим мэдээллээр, Хонконгийн нутаг дэвсгэрт Хятадын хууль тогтоомжийг зөрчсөн хэрэгт сэжиглэгдэж буй 300 гаруй хүн нуугдаж байгаа аж. Иймээс Хятадын эрх баригчид тэднийг шилжүүлэн авах сонирхолтой байгаа юм байна. Ерөнхийдөө Хонконгт жилдээ нэг удаа Хятадын Хонконгт баримталж буй бодлогыг эсэргүүцсэн олныг хамарсан жагсаал болдог.

Эх сурвалж: https://www. bbc.com/news/world-asia-china-49246304

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.