СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-08-06

Олон улсын цэргийн багийнхан Сүмбэр сумын эмнэлэг, сургуулийг засаж өгчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

 

"Номхон далайн элч-2019" хүмүүнлэгийн  сургалт, дадлага Төв аймгийн Сүмбэр суманд долдугаар сарын 29-өөс наймдугаар сарын 05-ны өдрүүдэд боллоо.  Уг сургалт, дадлагад АНУ, Австрали, Балбын Вант улсын зэвсэгт хүчнийхэн оролцсон бөгөөд олон нийтийг хамарсан гамшиг ослын үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлэх, иргэн цэргийн харилцааг идэвхжүүлэхэд чиглэсэн дадлага сургуулилтыг хийсэн байна.

Сэлэнгэ аймгийн Баянгол сум, Төв аймгийн Сүмбэр сумын нутагт зохион байгуулагдсан дээрх сургалт нь орон нутагт иргэн, цэргийн харилцааг бэхжүүлээд зогсохгүй манай хоёр орны цэргийн итгэлцлийг нэмэгдүүлэхэд нэг том алхам болсон гэдгийг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд сургалт дадлагын хаалтын үеэр онцолсон байна.

Олон улсын цэргийн багийнхан орон нутагт сургалт дадлага хийх хугацаандаа иргэн цэргийн харилцааны хүрээнд Сүмбэр сумын Соёлын төв, сургууль, эмнэлгийн тулгамдсан асуудал болох засвар үйлчилгээг хийж, шаадлага зарим нэг тоног төхөөрөмжийг суурилуулж өгснөө хүлээлгэн өгчээ.

Төсөв, хөрөнгө оруулалт хангалттай хүрэлцдэггүй сумын эмнэлэг, сургуулийн дотуур байр, соёлын төвийн засварыг хийж өгсөнд орон нутгийн удирдлага, иргэд талархалаа илэрхийлж, цэргийн багийнхныг үджээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.