УИХ-ын гишүүн О.Баасанхүү өчигдөр өөрийнхөө твиттер хаягтаа “УЕП-ын газраас ЖДҮ-тэй холбоотой асуудлаар албан ёсны хариу ирүүлсэн байна. 3% хүүтэй зээлээ 30 хувийн банк бус байгууллага, ломбард зэрэг газраар дамжуулан иргэдэд өгч мөнгө угааж байсан 8 тохиолдлыг олж тогтоосон гэнэ” гэдэг ноцтой жиргээг оруулсан. Энэ талаар түүнтэй утсаар холбогдон тодруулахад “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас авсан хөнгөлттэй зээлээ хүүлсэн баримт надад ирсэн. Ирж үзээрэй. Энэ талаар би өөрөө албан ёсоор мэдээлэл хийнэ” гэв.