- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Дэлхий дахинд
- Нийгэм
- Муухай Монгол Хүн
- Соёл урлаг
- Эрүүл мэнд
LIVETV CONTENT
- Бусад категори
Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг дэвсгэр Сүмбэр багийн нутагт байрлах “Империал гоулд майнинг” компанийн алтны уурхайд 2019 оны наймдугаар сарын 04-05-нд шилжих шөнө осол гарч, хоёр хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Уг уурхайг энэ оны гуравдугаар сарын Мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгах үед 12 ноцтой зөрчил илэрсэн тул үйл ажиллагааг зогсоон лацдаж байжээ. Гэвч “Империал гоулд майнинг” ХХК нь мэргэжлийн хяналтын байгууллагын шийдвэрийг үл хэрэгсэж удаа дараа хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаад хоёр хүний амь эрсэдсэн ноцтой ослыг гаргалаа.
“Империал гоулд майнинг” ХХК нь Мөнх-Эрдэнийн Энхтайванбаатар, Төмөрийн Мөнхбаяр, Намсрайжавын Батмагнай гэх гурван хүний өмч хэмээн улсын бүртгэлд бүртгэгдсэн байдаг аж. Харин уг компанийн захирал нь М.Энхтайванбаатар нь 1978 онд төрсөн. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяат, аймгийн арслан цолтой бөх хүн ажээ. Тэрбээр эцэг эхээс өгсөн М.Энхтайван гэх нэрээ М.Энхтайванбаатар болгон 2015 өөрчлүүлж байсан хүн юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Мөнхбаяраа, нүгэл чинь нүдээрээ цувж эхэлж байгаана энэ дээ. Их юм үзнээ чи.
Яасан хүн юм Мөнхбаяр нь?
Батмагнай нь Намсрайжавын Батсуурь аваргын төрсөн дүү юу үгүй юу
Биш. Империал кастле компанийн захирал