СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бусдаас авлига авсан МХЕГ-ын хэлтсийн дарга нарт холбогдох хэргийг шүүхээр дахин хэлэлцэнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

 

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргий анхан шатны шүүх МХЕГ-ын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, Хэлтсийн дарга Н.Баярсайхан, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарын 25 хүнд холбогдох хэргийг хэлэлцээд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.

Түргэн муудах шинж чанартай хүнсний бүтээгдэхүүн импортолдог аж ахуйн нэгжүүдийг хясан боогдуулах замаар онц их хэмжээний авлига авдаг нь хөтөлбөргүй баримтаар нотлогдсон дээрх авлигчдад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, уг хэргийг хянаж буй прокурор эсэргүүцэл бичсэн гэдгийг Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Ингэснээр МХЕГ-ын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, Хэлтсийн дарга Т.Баярсайхан, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарын 25 хүнд холбогдох хэргийг шүүхээс дахин хэлэлцэх нь тодорхой боллоо.

хэмээн хэлсэн. Үүнээс үзвэл . юм байна.  

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.