Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх архидан согтуурсан үедээ долоо настай нагац дүүгийнхээ 4 хурууг сүхээр тасдсан Г.Чинтөрд 10 жилийн хорих ял оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргалаа.
Шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-2 дахь хэсгийн 2.1 "энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн" , 2.3 "бие махбодын, сэтгэл санааны шаналал зовуур үүсгэж үйлдсэн" , 2.4 "зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн" хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Чинтөрд дээрх ялыг оноожээ.