Тээврийн цагдаагийн албанд өчигдөр зам тээврийн ослын шинжтэй 176 дуудлага бүртгэгдсэн ба нийслэлд дөрвөн хүн гэмтэж, нэг хүн нас барсан байна.
Явган зорчигчтой холбоотой ноцтой зам тээврийн осол хэрэг нэмэгдэж байна. Тодруулбал, өнгөрөгч шөнийн 02:45 цаг орчимд Сүхбаатар дүүргийн 12-р хороо Чингэлтэйн өргөн чөлөө “Сод монгол” ШТС-ын баруун замд Hyundai Sonata-7 маркийн автомашин явган зорчигч 40 настай эрэгтэйг мөргөсөн ноцтой зам тээврийн осол хэрэг бүртгэгджээ. Ослын улмаас 40 настай эрэгтэй нас барсан байна.
Гэмтэж бэртсэн хүний хоёр нь жолооч болон зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байсан бол хоёр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцжээ. Түүнчлэн бага насны нэг хүүхэд машинд мөргүүлсэн хэрэг бүртгэгдсэн байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 27 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу арга хэмжээ тооцсон байна.