Авлигачид зөвхөн 2018 онд улсаас 650 тэрбумыг хулгайлсан гэдгийг АТГ, Үндэсний статистикийн хороо нь албан ёсоор тогтоож мэдээлсэн. Гэвч хөөн хэлэлцэх хугацаа гэдэг зүйлээс болж авлига албан тушаалтны гэмт хэргүүд хэрэгсэхгүй болсоор байна.
Хөөн хэлэлцэх хугацаа гэгч зүйлийг нэн даруй өөрчилж, авлигачид цагаан захтнууд ял завшиж байгааг таслан зогсооё гэдэг санал гаргасан УИХ-ын гишүүнийг заналхийлж, дахин тодрох гэвэл амь насанд чинь халдана шүү хэмээн ил тодоор заналхийлж байгаа Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн ард яг хэн байна вэ?