ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, Тахилтын шалган нэвтрүүлэх цэгээр дамжин өнгөрч буй тээврийн хэрэгслийг энэ сарын 20-ны өдөр саатуулан шалгажээ. Энэ үеэр гурван кг орчим мансууруулах төрлийн бодис байж болзошгүй ургамлыг илрүүлж, тээвэрлэж явсан хоёр иргэнийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлэн шалгуулж байгаа аж.
Дээрх хүмүүс нь Налайх дүүргийн харъяат 22-23 насны эрхэлсэн тодорхой ажилгүй Г, Ц нар байсан бөгөөд хар тамхи, мансууруулах бодисыг илрүүлэх тестээр шалгаж үзэхэд мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдсон байна.