СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2019-07-20

"Их хурд 8": Уяачийг “Land cruiser”, уралдаанч хүүг нэг өрөө байраар шагнав

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Энэ жилийн "Их хурд-8" азарганы уралдаанд 40 гаруй хурдан азарга гараанаас гарч Төв аймгийн Баян сумын харъяат Б.Нямжавын хээр азарга түрүү магнайд хурдаллаа..  

“Монгол туургатны морины өв соёлын наадам” нэртэйгээр Хүй долоон худагт зохион байгуулагдаж буй .
Төв аймгийн Баян сумын уугуул, Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Нямжавын хурдан хээр азаргыг энэ жилийн “Их хурд” наадамд 77 дугаартай мордсон Төв аймгийн Зүүндэлгэр сумын хоёрдугаар ангийн сурагч н.Энхбаяр гэдэг найман настай хүү унаж, уралдсан байна.

Аман хүзүүнд энэ жилийн Үндэсний их баяр наадмын түрүү магнайд хурдалсан, Монгол Улсын Тод манлай уяач Д.Ононгийн хүү, Дорнод аймгийн Баянтүмэн сумын харъяат О.Батбилэгийн халзан азарга хурдалсан бол айргийн гуравт Сэлэнгэ аймгийн Баян-Уул сумын уугуул, аймгийн Алдарт уяач Т.Төрмөнхийн хурдан бор азарга хурдаллаа. Харин айргийн дөрөвт Монгол Улсын Тод манлай уяач Д.Бат-Эрдэнийн ажнай цавьдар азарга орж, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Д.Ганхуягийн хурдан хээр азарга айргийн тавд хурдаллаа.

“Их хурд 8” шигшмэл хурдан морьдын уралдааны их насны морьдын уралдаанаар үргэлжлэх юм байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.