СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Элэгний В вирусийн эсрэг вакцин хийх газруудын хаяг, цагийн хуваарь

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

 

Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвөөс хийсэн судалгаагаар Монголын нийт хүн амын 40 орчим хувь нь элэгний В,С вирусийн халдвартай гэж гарчээ. Тиймээс манай улс “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүн амыг хепатит В вирусийн халдвараас сэргийлэх зорилгоор нийслэлийн есөн дүүргийн Эрүүл мэндийн төвд хепатит В вирусийн эсрэг сайн дурын дархлаажуулалтыг хийж эхлээд байгаа билээ.

. Шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд иргэн та өөрийн хүсэлтээр хепатит В вирусийн эсрэг сайн дурын вакцинд хамрагдаж болно.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 114 тоотод В вирусийн вакцин хийдэг ч хүн амыг хепатит В вирусийн халдвараас сэргийлэх зорилгоор нийслэлийн дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд хийхээр болсон.

Сайн дурын дархлаажуулалтын нэг хүн тун нь 5,000 төгрөг бөгөөд нийт гурван тун вакцин/15,000 төгрөгөөр/ хийлгээд В вирусийн халдвараас сэргийлэх боломжтой юм. Вакцин хийлгэхээр очихдоо эрт илрүүлэг шинжилгээний хариугаа заавал авч очихыг анхаараарай.

Нийслэлийн есөн дүүргийн Эрүүл мэндийн төвүүдийн хувьд В вирусийн эсрэг вакциныг өөр өөр өдөрт хийж байгаа тул та доорх ажиллах хуваарьтай дэлгэрэнгүй танилцаарай.

Жич: Харьяалал харгалзалгүй аль ч дүүргийн лаборатори дээр хийлгэж болно. Заавал өрхөд дээрээ хийлгэсэн эрт илрүүлэг шинжилгээний хариутай ирэх. /Уг шинжилгээний хариу сарын дотор хүчинтэй/

Сонгинохайрхан дүүрэг: СХД 1-р хороолол, Залуус гудамж, СХДЭМТөв байр

Шинжилгээ авах өдөр, цаг: Долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагийн 13:00-15:30 цаг хүртэл

Сүхбаатар дүүрэг: СБД-ийн 100 айл, Цагдаагийн гудамж,

Шинжилгээ авах өдөр, цаг: Долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагийн 13:00-15:30 цаг хүртэл

Чингэлтэй дүүрэг: ЧД-ийн 4-р хороо Хүүхдийн амбулатори

Шинжилгээ авах өдөр, цаг: Долоо хоногийн ажлын өдрүүдэд 08:30-14:00 цаг хүртэл

Баянгол дүүрэг: Ахмад, хүүхдийн эмнэлгийн Дархлаажуулалтын тасаг

Шинжилгээ авах өдөр, цаг: Долоо хоногийн ажлын өдрүүдэд 08:30-15:00 цаг хүртэл

Хан-Уул дүүрэг: Чингисийн өргөн чөлөө 3-р хороо Хан-Уул эрүүл мэндийн төв

Шинжилгээ авах өдөр, цаг: Долоо хоногийн ажлын өдрүүдэд 08:30-16:00 цаг хүртэл

Баянзүрх дүүрэг: Баянзүрх дүүрэг 7-р хороо, 15 хороолол Салбар амбулатори №1 /97-р сургуулын баруун урд/

Шинжилгээ авах өдөр, цаг: Долоо хоногийн ажлын өдрүүдэд 08:30-17:00 цаг хүртэл /ЭМЯ-ны төрийн сангийн дансанд 5000 төгрөг тушаасан байх/

Багануур дүүрэг: Багануур Эрүүл мэндийн төвийн байр

Шинжилгээ авах өдөр, цаг: Нэг тунг 10 хүнд зэрэг хийдэг тул вакцин хийлгэх иргэд эмчдээ бүртгүүлэн тоо гүйцсэн тохиолдолд хийнэ.

Налайх дүүрэг: Налайх эрүүл мэндийн төвийн байр

Шинжилгээ авах өдөр, цаг: Долоо хоногийн ажлын өдрүүдэд 08:30-15:00 цаг хүртэл

Багахангай дүүрэг: Багахайнгай эрүүл мэндийн төвийн байр

Шинжилгээ авах өдөр, цаг:  Нэг тунг 10 хүнд зэрэг хийдэг тул вакцин хийлгэх иргэд эмчдээ бүртгүүлэн тоо гүйцсэн тохиолдолд хийнэ.

Түүнчлэн 2000 оноос хойш 15-16 жилийн баталгаатай элэгний В вирусийн эсрэг вакциныг дөнгөж төрсөн нярайд 24 цагийн дотор хийж байгаа. Тиймээс хүүхдээ 16 нас хүрмэгц  дахин шинжилгээнд хамруулж, дархлаажуулалтад хамруулаарай.

. 1 дэх болон 3 дахь тарилгын хооронд 16-н долоо хоногийн зай байх ёстой. Хэрвээ та вакцин хийлгэх хугацаанаасаа хоцорсон бол дахин эхлэх шаардлагагүй бөгөөд хэдэн жилээр хоцорсон ч хамаагүй хамгийн сүүлд тариулсан тарилгаас үргэлжлүүлэх нь зөв.

. Түүнчлэн гоо сайхны салон, эмнэлгүүдэд нэг удаагийн бус хэрэгслийг  хэрэглэсэн тохиолдолд халдварлах эрсдэлтэй аж.

 

 

 

 

 

 

 

 

 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.