СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2019-07-19

Монголын автотээвэрчид далайн боомтод хүрэх боломж бүрдлээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

“Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”­-ийг хэрэгжүүлэх хамтарсан хорооны анхдугаар хурал БНХАУ­ын ӨМӨЗО­-ны Манжуур хотноо боллоо. Тус хурлаар хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан хорооны төлөөлөгчийг батлах, 2020 онд ашиглах зөвшөөрлийн бичгийн тоог тохирох, Азийн авто замын сүлжээний АН­4 коридорын дагуух тээврийн маршрутыг нээх хугацаа болон зор чигчдын тогтмол бус тээврийг эхлүүлэх боломжийн талаар хэлэл цэж, талууд санал нэгдэв. Энэ онд олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичгийг Монгол, Оросын талд хүлээлгэн өгснөөр хэлэлцээр бүрэн утгаараа хэрэгжиж байгаа аж.

Ингэснээр Монгол Улсын автотээвэрчид өөрийн тээврийн хэрэгслээр Азийн автозамын АН­3 сүлжээ буюу БНХАУ-­ын Тяньжин­-Улаанбаатар-ОХУ-­ын Улаан­-Үд болон Азийн авто замын АН­4 сүлжээ болох БНХА-У­ын Хонгираф­-Үрэмч–Ховд– Баян­-Өлгий-­Барнаул-Новосибирск хотын чиглэлд тээвэрлэлт гүй цэт гэх бо ломж бүрдэж байна. Хамтарсан хорооны дараа чийн хурлыг 2020 оны эхний хагаст багтаан Монгол Улсад зохион байгуулахаар тохиролцжээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.