СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Өмгөөлөгч Ч.Энхээ: Намайг дээрэм хийсэн хэмээн телевизээр мэдээлсэнд баяртай байгаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

Саяхан ТВ4 телевизээр намайг бусдын орон гэрт дайран орж дээрэм хийсэн хэмээн мэдээлсэн. Намайг буруутгасан тийм мэдээлэл гаргасанд би хувьдаа баярлаж байгаа.
1962 оны иргэний хуульд “Хүн өөртөө туслах зорилгоор аливаа эд зүйлсийг эзэмдэж авах эрхтэй, эвдэн сүйтгэх эрхтэй” гэсэн байдаг. Хуульд ийм заалт байдгийг иргэд ч тэр шүүгчид ч тэр мэддэггүй. Шүүхийн практикт ч тэр ашигладаггүй. Энэ заалтыг л би ашигласан.

Надад С.Оюунчимэг гэдэг хүн хандаж туслалцаа хүссэн юм. Тэрбээр ОХУ-ын өмчлөлд байгаа байрыг түрээслэсэн боловч түрээсэлж буй байрандаа орж, амьдарч чадахгүй байгаа юм билээ. Амьдарч чадаагүй мөртлөө түрээсийн төлбөрийг төлөх үүргийг хуулиар хүлээж байгаа. Тийм учраас өөртөө туслах зорилгоор тухайн түрээсэлж буй байрныхаа хаалгыг эвдэж орсон. Энэ асуудлыг нь нөгөө талын хүсэлтээр ТВ4 телевиз сурвалжлан хүргэсэн. Яг үнэн байдал ийм учиртай гэв.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.