СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр, Нийгэм | 2019-07-17

Ч.Хүрэлбаатар: Арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн эх үүсвэрийг шалгаж байгаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас эдийн засгийн байдал болон саарал жагсаалтад орох эрсдэл байгаа талаар тодрууллаа

-Эдийн засгийн нөхцөл байдал ямар хэмжээнд байна вэ?

-Манай улсын эдийн засгийн өсөлт энэ оны эхний улиралд 8.6 хувиар өссөн. Улсын төсөв 150 тэрбум төгрөгийн ашигтай байна. Гадаад валютын нөөц 3.8 тэрбум ам.доллар байгаа. Эдийн засгийн идэвхжил өндөр байгаа учраас татварын орлого сайн орж ирж буй юм. Мөн Засгийн газар хоорондын болон төсвийн хөрөнгө оруулалт өндөр хэвээр байна. .

-Манай улсыг олон улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх байгууллага саарал жагсаалтад оруулах болсон тухай мэдээлэл сүүлийн үед гарах боллоо. Үнэхээр ийм нөхцөл байдал үүсчихээд байна уу?

-Саарал жагсаалт бол мөнгө угаах, терроризмын эсрэг үйл ажиллагаа байдаг. Ялангуяа, санхүүгийн байгууллагууд, банкуудын үйл ажиллагаа ил тод нээлттэй байх ёстой. Өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн мөнгөний эх үүсвэр ил тод болгох шаардлага тавьдаг. Одоогоор манай улсын арилжааны банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрийг нь шалгах аудитын компанийг Монголбанк шалгаруулсан. Тэгээд шалгалтын ажил эхэлсэн гэдэг мэдээлэл бидэнд өгсөн.

-Олон улсын валютын сан хөтөлбөрөө зогсоох талаар асуудал тавьсан гэж байгаа нь үнэн үү?

-Үгүй. Хамтарсан хөтөлбөр хэвийн үргэлжилж байгаа. Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкуудын ил тод байдлыг хангах, хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрийг ил болгох шаардлага тавьсан. Үүнийг нь хэрэгжүүлж байгаа юм.

-Арилжааны банкуудын шалгалт хэдий хугацаанд үргэлжилж дүн нь хэзээ гарах вэ?

-Монголбанк илүү тодорхой хариулт өгөх байх. Миний хувьд Төвбанкнаас өгсөн мэдээлэлтэй байна. Наймдугаар сард шалгалт нь дуусч үр дүн нь гарна гэж хэлсэн.

-Олон улсын сангийн хөтөлбөрийн хүрээнд зургаа дахь санхүүжилтээр хэдий хэмжээний мөнгө манай улсад орж ирэх вэ?

-. Мөнгө нь Азийн хөгжлийн банкнаас орж ирж байгаа. Арилжааны банкуудын шалгалтын дүнг үндэслээд зургаа дахь санхүүжилт нь орж ирнэ.

-Арилжааны хоёр банк өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй байгаа гэсэн. Тийм асуудал гарсан юм уу?

-Би өнгөрсөн гуравдугаар сараас хойш арилжааны банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрээ ил тод болгох ёстой гэж ярьж ирсэн. Яг ямар банкинд асуудал байгааг Монголбанк сайн мэднэ. Тэндээс асуусан дээр болов уу гэж бодож байна. Арилжааны банкуудын үйл ажиллагаанд хяналт тавьдаг байгууллага нь Монголбанк шүү дээ.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлэг эхэлсэн. Ард нийтийн санал асуулга явуулах мөнгийг хэрхэн шийдэх юм бэ?
-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ард нийтийн санал асуулга явуулах эсэх асуудлаа эхлээд шийдэх хэрэгтэй юм. Хэрэв санал асуулга явуулах боллоо гэж шийдвэл Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах боломж бий.

-Хүний хөгжил сан хэдий хэмжээний өртэй байсан юм бэ?

-. Эдийн засгийн хүндрэлтэй байх үед хүүхдийн мөнгийг тус сан зээл авч олгож байсан. Харин өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал сайжирсан учраас тэр нэг их наяд төгрөгийн өрийг нь Сангийн яам дарлаа. Цаашдаа улсын төсвийг цэгцлэх ажил үргэлжилж байна. Олон улсын валютын сан саяхан үнэлгээ хийхдээ төсвийн сахилга бат сайжирч байгаа гэж дүгнэсэн.

-Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт өгнө гэсэн. Гэтэл босго оноо тавиад олгохгүй байгаа гомдол гарч байгаа шүү дээ?

-УИХ-ын тогтоол гарахдаа хүүхдийн мөнгө олгохдоо урд нь хэрэглэж байсан оноо тогтоодог асуудлаа үндэслэх ёстой гэсэн байгаа. Энэ асуудлыг Засгийн газраар ярилцаж байгаа юм. Хөрөнгийн эх үүсвэрийг нэг сая хүүхдэд мөнгө олгох хүсэлт гарсан гээд шийдвэрлээд явж байна. Босго оноо тогтоодог явдлыг шийдвэрлэхээр ярьж байгаа юм.

-Капитал банкинд төрөөс байршуулсан мөнгийг авах талаар хэрхэн ажиллаж байна вэ? 

-. Уг сангууд мөнгөө татаж авахаар удаа дараа бичиг илгээж байсан ч төлбөрийн чадвар нь хүндэрсэн учраас өгч чадаагүй юм билээ. Сангийн яамнаас мөнгө байршуулсан байгууллагуудад аргачлал хүргүүлсэн. Энэ дагуу Капитал банкны эрх хүлээн авагчид нэхэмжлэх өгөөд байгаа.


-Тэгэхээр мөнгөө бүрэн авах боломж байгаа юм уу?

-Мөнгө агаарт ууршиж, газрын хөрсөнд шингээд алга болоогүй. Үүний хойноос уйгагүй явах ёстой.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.