Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ажлын хэсгийн гишүүн, хуульч, доктор Б.Гүнбилэг Монгол улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийллээ.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11.3.4-д зааснаар "Чуулганаар урьдчилж тогтсон нэг төслийг хэлэлцэнэ. Өөрөөр 2 ба 3 төслийг саналын түвшинд хэлэлцэж болох ба бие даасан байдлаар зэрэгцүүлэн хэлэлцэхийг хориглоно" гэж заасан.
Монгол улсын Ерөнхийлөгчөөс өчигдөр "Санал" гэсэн үгтэй төслийн албан бичиг ирсэн. Энэ тохиолдолд төслийг ярихгүй. Учир нь "урьдчилж тогтсон нэг төсөл" гэсэн. Нэгдүгээр хэлэлцүүлэг явсан байгаа. Нэгдүгээр хэлэлцүүлэгтэй холбоотой Ерөнхийлөгчийн саналыг саналын түвшинд хэлэлцэнэ. Саналын түвшинд авч үзэж болно.