СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Ж.Батзандан: Ерөнхийлөгчийн саналд эргэлзээтэй хэдэн зүйл байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн. Гэвч өчигдөр /2019-07-16/ Ерөнхийлөгч УИХ-ын чуулган дээр байр сууриа илэрхийлж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэмжээний санал оруулж ирсэн. Уг төсөлтэй холбогдуулан УИХ-ын зарим гишүүдээс тодруулга авч хүргэж байгаа билээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан

"Үндсэн хуулийн ажлын хэсгийг өргөтгөх ёстой юм байна гэж үзэж байгаа. Маргаантай асуудлууд дээр ард түмний саналаар шийдэх зайлшгүй шаардлагатай боллоо. Ерөнхийлөгчийн гаргасан саналуудаас Баялгийн сангийн тухай, намуудын тухай саналыг зөв, зүйтэй гэж дэмжиж байна.

Харин эргэлзээтэй хэд хэдэн зүйл байна. Туршилтын шүүгч гэж дурдсан нь ойлгомжгүй байна. УИХ-ын гишүүдийн тоог 108 болгон нэмэгдүүлэх нь олон түмний дунд талцал үүсгэлээ. Олонх нь эсэргүүцэж байна.

Ерөнхий сайд давхар дээлтэй, бусад нь дан дээлтэй байна гэжээ. Энэ бол талцуулсан асуудал. Шалдан Ерөнхий сайд, тогтворгүй Засгийн газар ямар байдгийг бид мэднэ шүү дээ" гэлээ.       

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.