Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ хэлэлцэж буй билээ. Уг асуудалтай холбогдуулан ажлын хэсэгт орж ажилласан улс төр судлаач Л.Машбатаас тодруулга авлаа
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл боловсруулаад УИХ-д өргөн барилаа. Ажлын хэсгээс боловсруулсан төслөөс нилээн өөрчлөлт орохоор байна?
-Тэр хэсгийг гээд тоовчол хэцүү шүү дээ.
-Тухайлал УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг 5 жил болгохоор өөрчилсөн байсан?
-Нийтдээ 20 хэдэн заалттай. Яг тэр УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, хугацааг өөрчлөх тухай заалт бол 2-3 хэсэгт л бий. Тэр хэсэг бол онолын хувьд зөв. Яг шийдэл нь мөн үү, уу цаг нь мөн үү биш үү. Өргөн барьсан эсэх нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нийцэж байна уу үгүй юу гэдэг бол өөрөө асуудалтай л даа. Нөгөө 15-16 заалт бол маш будлиантай, боловсруулалт байхгүй орж ирнэ лээ.
-Тухайлбал?
-Газрын зөвшөөрөл олгох заалт дээр "ЗӨВХӨН" гэсний араас засгийн газар, аймаг дүүрэг, сумын засаг дарга олгоно гээд бичсэн байх жишээний. Яг хэн нь олгох юм бэ? Хэнд нь хамаараад байгаа юм бэ гэх мэт онолын боловсруулалт талаас ч тэр хууль зүйн техникийн талаас ч тэр маш ойлгомжгүй заалтууд байна.
-Хуулийн хэлэлцүүлгийн явцад нэмж хасаад явах боломж байгаа юу?
-Нийцүүлэх талаар арга хэмжээ авч байгаа байх. Хуулийн зөв гарц олбол болохгүй юм байхгүй. Өөр өөр зөрчмын зөрүүтэй саналуудыг "саналын түвшинд харгалзна" гээд. Тухайлбал Ерөнхийлөгчийн өргөн барьсан санал дээр УИХ-ын ажлын хэсгээс оруулж ирсэн хэсэгт тусгаагүй, 6-7 заалт нэмэгдэж орж ирсэн. Үүнийг яаж шийдэхийг жишээ нь би мэдэхгүй.
-Давхар дээлний тухайд Ерөнхий сайд давхар дээлтэй байж болно. Бусад нь болохгүй гэсэн заалт байна лээ. Та юу гэж үзэж байгаа вэ?
-Ажлын хэсгийн хуралдаануудын үед ярьж л байсан зүйл. Яг энэ асуудлыг УИХ-ын чуулган дээр хэд хэдэн гишүүн ярьж байсан. Угаасаа хэлэлцэгдэж буй саналуудын л нэг ш дээ.
-Байгалийн баялагтай холбоотой хэд хэдэн заалт байна лээ?
-Ажлын хэсгээс боловсруулсан саналд тусгагдсан л заалт. Гэхдээ их дэлгэрүүлсэн байна лээ. Бизнесийн байгууллагуудын хоорондын гэрээ хэлцэлд оруулахуйц тийм жижиг нарийвчилсан заалтууд хүртэл Үндсэн хуулийн заалтад орсон байна лээ.