"Эрдэнэс тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн гишүүн П.Өлзийнаран суулт зарлаж, хурал хаяж байгаагаа мэдэгджээ. Тэрээр,
"Удаан ч тэвчлээ... Шалдар булдар асуудал хэлцсээр өнөөг хүрэв.
Компанийн өрсөлдөх чадварыг сайжруулах, үйлдвэрлэлийн зардлыг бууруулах, өгөөжийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтуудыг хийх, ордын нөөц, хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, урт дунд хугацааны стратеги төлөвлөлтүүдийг боловсруулж тодорхой болгох, судалгаа шинжилгээний ажлуудыг үргэлжлүүлэн хийх зэрэг компанийн насжилтыг уртасгах өрсөлдөх чадварыг дээшлүүлэх олон тулгамдсан асуудлууд гацаж хойшлогдож байна.
Зүүнбаянчиглэлийн төмөр замд оруулсан хөрөнгө оруулалтаас тус компани 100% хүртэл хувь эзэмшүүлэх, Өндөр үнэтэй гадаад дотоодын гүйцэтгэл, түрээсийн шимэгчлэлийг богино дунд хугацаанд халж дорвитой бүтээн байгуулалт хийх шийдвэрүүдийг МЭРГЭЖЛИЙН ТҮВШИНД хэлцэх хүртэл эсэргүүцэж Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд суулт, хаялт зарлаж байгаагаа үүгээр мэдэгдэж байна.
2010 оноос хойш ЭТТ гэж саалийн үнээг АНМАН шимэгчилж, эмчийн үзлэгт ч оруулсангүй, өвс тэжээл, хашаа саравч ч барьж өгөлгүй гадаад дотоод өр зээлийн барьцаанд тавьж хувааж идсээр өнөөг хүрсэн байна. Дараагийн Эдийн засгийн Зуд хямрал болоход хувийн компаниудын адил ямарч бэлтгэлгүй өвс тэжээлийн фонт Хямралын сан байхгүй, урд хөршөөс ахиад зээлээр авах л хэмжээний стратегитэй байна.
Үнээ чинь сульдаж үхэх гэж байхад аавын хашаанд сүүний мөнгөөрөө үнэгүй зам тавьж өгч яах юм бэ?
ЭТТ Урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх тодорхой стратегийн шийдвэрүүдийг хэлцэх хүртэл эсэргүүцэж ТУЗ-н хурлыг хаяж суулт зарлаж байгаагаа үүгээр мэдэгдэе.
Бид багагүй зөв шийдвэрүүд гаргаж өр зээлийг дарж хамгийн өндөр үнийг тогтоож тулгамдсан асуудлууд шийдвэрлэсэн. Гэлээ гээд тэр нь хүлээгдэж буй тулгамдсан асуудлуудын хаана нь ч хүрэхгүй...
Хөрөнгө оруулахгүйгээр мөнгө олдог бизнес гэж байдаггүй. Хулгай дээрэм л байдаг.
Компанийн төлөө ийм шийдвэр гаргасандаа нийт хувьцаа эзэмшигчдээс хүлцэл өчье.
ЭТТ ХК ТУЗ-ийн Хараат бус гишүүн,
Уул Уурхайн Мэргэшсэн Инженер Эдийн Засагч П.Өлзийнаран" гэжээ.