СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-07-16

Ерөнхийлөгчийн ҮХ-ийн өөрчлөлтийн тухай төслийг ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэв

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
5 жилийн өмнө

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачлан боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэн Засгийн газрын гишүүдийн саналыг тусган төсөл санаачлагчид уламжлахаар болов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлжээ. 

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд өгөх саналаа УИХ-д хүргүүлжээ. Түүний саналуудыг товчхон тоочвол: 

1. УИХ-ын 76 гишүүний тоог 108 болгох,

2. УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байгааг таван жил болгох, 

3. УИХ-ын 108 гишүүнийн 54-ийг нь мажоритар буюу өнөөгийн сонгуулийн системээр, улсаараа нэг тойрог болгож сонгох. Харин үлдсэн 54-ийг нь пропорцианаль буюу намын жагсаалт бүхий хувь тэнцүүлсэн хувилбараар сонгох, 

4. Нам байгуулах доод босгыг 10 мянга болгох, үүнийг Үндсэн хуульд тусгах, 

5. Улс төрийн намуудыг үл хөдлөх хөрөнгөтэй байхыг хориглох зэрэг юм.  

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.