Энэ жил жолооч нарын хувьд тун халгаатай бололтой. Франц улсын эрх баригчид 2001-2005 оны хооронд бүртгэлтэй дизель автомашинуудыг нийслэл Парис хотоор зорчуулахгүй байхаар шийджээ. Тус улсад ийм 6,4 сая тээврийн хэрэгсэл байдаг гэнэ. Тэдгээрийг агаар бохирдуулж байна гэж Парис хотын захиргаа үзлээ.
Мөн Ерөнхийлөгч Эммануэл Макрон автомашины зорчих хурдыг бууруулах ээдрээтэй хуулийн төслийг баталлаа. Орон нутгийн таславчгүй замаар жолооч нар дээд тал нь цагт 90 км хурдлахыг зөвшөөрсөн байдаг бол цагт 80 км-ээс хэтрүүлэхгүй гэжээ. Эрх баригчид шинэ хуулийн заалтыг зорчигчдын аюулгүй байдлыг хамгаалахад тустай гэж үзсэн.
Дан ганц аюулгүй байдлыг хамгаалахаас гадна Франц улсын 2019 оны төсөвт хурд хэтрүүлсэн жолооч нараас 1,2 тэрбум еврогийн сан бүрдүүлнэ гэж тусгажээ. Хурдны хязгаарыг бууруулснаар ирэх онд энэ оноос 12 хувиар, 2016 оноос 50 хувиар их торгууль хуримтлуулна гэж тооцов. Энэ тооцоог дөрвөн мужид хийсэн судалгаан дээр үндэслэн хийжээ. Бодит байдал дээр жолооч нар нэгэнт дадсан зуршлаа өөрчлөх амаргүй байдаг шүү дээ.
Эх сурвалж: www.qz.com