"Монгол улсын хилээр зугтаад гараад явчихлаа. Эрэн сурвалжлах хэрэгтэй" хэмээн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн тухай УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан Төрийн ордонд хэвлэлийн хурлаар мэдэгдэж байсан.
Энэ мэдэгдлийн хариу болгож, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж олон улсын хуралд оролцож байгаа зургаа нийтэлснээс гадна эх орондоо ирснээ мэдэгдэж, наадмын асраар зочилж, бороонд цээж нүцгэн зогсоогоор зургаа авахуулан жиргэжээ. Зургийн тайлбарт "Бороонд зогсож байхад туслах зураг дарчихаж. Сайхан наадаарай" гэсэн байна.