Өчигдөр 15 цагт эхэлсэн санал хураалт дуусч Дэлхийн Шатрын Холбооны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн ОХУ-ын шадар сайд асан Аркады Дворкович 103 санал, Грек улсаас нэр дэвшигч ДШХ-ны дэд ерөнхийлөгч Георгиос Макропулос 78 санал авч Ерөнхийлөгчийн албан тушаалд Аркады Дворкович сонгогдов.
Аркадий Дворковичийн хувийн урилгаар УИХ-ын дэд дарга, МШХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Я.Санжмятав Гүрж улсын Батуми хотод 2018.09.23-10.05-нд зохион байгуулагдаж буй Дэлхийн 43-р шатрын олимпиад болон ДШХ-ны 89 дэх удаагийн хуралд оролцож байна.