СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
| 2019-07-11

LIVE: Үнэр орсон 110 кг хуушуурын махыг НМХГ-аас хураан авчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

 

Нийслэлийн МХГ-ын Хүнсний аюулгүй байдал, ХАА-н хяналтын хэлтсийн ахлах байцаагч н.Оюунбилэг

"Манай 400 гаруй байцаагч, 38 хяналтын чиглэлээр хяналт тавин ажиллаж байна. Өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд 350 хуушуурын цэг, 50 худалдааны цэг зөвшөөрөл авч ажиллаж байна. Гэвч цаг агаар хэт халж буйгаас хамаарч хүнсний худалдаа эрхлэгчид маань хяналтын горим алдаж байна. 110 кг махыг одоогоор устгаад байна. Халууны улмаас нэгширч, хоол ундад хэрэглэж болохгүй болжээ. Хүнсний худалдаа эрхлэгчид маань махаа дээр дээрээс нь давхарлаад хөргөгчиндөө хийжээ. Голын хэсэг нь хөлдөөгүйн улмаас нэгширч байна.

Мөн гар дээрээс зөвшөөрөлгүй ил задгай хорхог, шорлог хийж зарж байгаа зөрчил их илэрч байна. Ард иргэд маань баталгаагүй хүнс авахгүй байхыг зөвлөж байна" гэлээ.

Наадамчин "Хуушуур сайхан байна. Таалагдаж байна. Бид хамт олонтойгоо наадмаа үзэж байна", "Хуушуур 1500 төгрөг байна. Амт нь дажгүй байна лээ", "Хуушуур идсэн. Сайхан л байна" гэлээ. 

 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.