СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Наадам | 2019-07-11

LIVE: Агаар чийгшүүлэх зориулалттай машин наадамчдын сэтгэлд нийцэж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

 

Агаар чийгшүүлэх зориулалттай машин сүүлийн үед нийслэлийн гудамж талбайд харагдах болсон. Найман тонны усны багтаамжтай, агаарт усан тоосонцор үүсгэж чийгшүүлэх, даралттай усаар замын хашлага шүршиж угаах, хойд хэсгээрээ авто замыг чийгшүүлэх зэрэг олон үйлдэлтэй уг машиныг баяр наадмын эдгээр өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд ашиглаж, халууцсан наадамчдыг сэрүүцүүлж байгааг бид сурвалжиллаа. 

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас тендер зарласны дагуу ийм машин тав ширхэгийг авч байгаагаас наадмын өмнө хоёр нь ирснийг Хот тохижилтынхон агаар цэвэршүүлэх, иргэдийг сэрүүцүүлэх, гудамж талбайг цэвэрлэхэд ашиглаж байгаа ажээ.

Улаанбаатар хотод өнөөдөр агаарын хэм +28 байна. Ийм аагим халуун өдөр энэхүү машин Төв цэнгэлдэхийн гадуур тойрч, агаар цэвэршүүлж, наадамчин олныг сэрүүцүүлж байгаад бүгд талархалтай хандаж байсан юм. 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.