СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Үндэсний Их Баяр наадмын нээлтийн ажиллагааг шууд дамжуулан хүргэж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

 

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын Төв цэнгэлдэх хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын нээлтийн ажиллагааг LIVETV.MN сайтын уран бүтээлчид Төв цэнгэлдэх хүрээлэнгээс шууд дамжуулан хүргэлээ

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг “ИХ МОНГОЛЫН ЦЭНГЭЛ НААДАМ ИРЭХ ЦАГИЙН ЕРӨӨЛ” нэрийн дор зохион байгуулж байна. 

Үндэсний эв эеийн дуулал, тусгаар тогтнолын бат илэрхийлэл, гэр бүлийн аз жаргал, төр улсын үндэс болсон газар шороо, эх хэл, өв соёл, түүхэн уламжлал дээр суурилсан өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн орчилыг уялдуулж ийнхүү нэрлэсэн аж.

Нээлт хаалтын тоглолтод Үндэсний урлагийн их театр, Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын филармони, Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулга, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, Монголын Хүүхэлдэйн театр, Цэргийн анги, Улаанбаатар чуулга, Түмэн эх чуулга, СУИС, Хөгжим бүжгийн консерватор, Монголын хүүхдийн ордон, Улсын цирк, Онцгой байдлын газар, Биеийн тамир спортын хороо, Монголын хүүхдийн ордон, БСШУСЯ-ны Боловсролын газар, Хүүхдийн төлөөх газар зэрэг байгууллагуудын 2,000 орчим уран бүтээлч, хамтарсан баг оролцлоо. 

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслол, Төрийн хүндэтгэлийн тоглолтын ерөнхий найруулагчаар Үндэсний урлагийн их театрын захирал, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл ажилласан юм.

Харин 

Ерөнхий продюсер: СТА Б.Отгонбат

Ерөнхий хөдөлгөөний найруулагч, бүжиг дэглээч, гүйцэтгэх найруулагч: СТА Г.Ган-Очир

Зохиолыг санаачлагч: МУУГЗ Г.Цоггэрэл, СТА Г.Ган-Очир

Зохиолч: МЗЭ-ийн шагналт зохиолч: Б.Цогнэмэх

Ерөнхий менежер: П.Цэрэндагва

Ерөнхий Зураач: О.Баярмагнай

Хөгжмийн зохиолч: М.Бирваа МУСТА

Ерөнхий бүжиг дэглээч: Д.Баярбаатар МУУГЗ

Арт костюм дизайнер: Д.Ариундэлгэр нар ажиллаж байна.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.