Орчин цагийн залуу гэр бүлүүд шинээр мэндлэх хүүхдийнхээ хүйсийг хайртай дотны хүмүүстээ хэлэхдээ эрэгтэй хүүхдийг цэнхэр, эмэгтэй хүүхдийг ягаан өнгөөр төлөөлүүлж бөмбөлөг хөөргөх, цаасан салют буудуулах, бялуу хуваах зэрэг төрөл бүрийн сонирхолтой арга ашиглан бяцхан хэмжээний үдэшлэг зохион байгуулдаг болжээ.
Австрали улсад залуу гэр бүл шинэ гишүүнийхээ хүйсийг мэдэхийн тулд машинаасаа өнгийн утаа гаргаж бэлэг барьсан байна. Гэвч тэдний ашигласан машин гэнэт шатжээ. Күйнслэнд мужийн цагдаагийн газар өнгөрсөн жилийн уг бичлэгийг олон нийтэд дэлгэж гэнэтийн бэлэг барих шинэ санаа сэдэхдээ анхаарал болгоомжтой хандахыг уриалсан байна.
Ингэж машин шатаасан этгээдүүдийг цагдаагийн газарт саатуулжээ. Учир нь шинэхэн гэр бүлийн баярыг хуваалцахаар ирсэн зочид болон жолооч шатсан машиныг замын голд орхиж цэнхэр өнгийн утаа хар болон өөрчлөгдөж замын хөдөлгөөнд саад учруулсан байна.
Австралиас гадна АНУ-д хоёр жилийн өмнө болсон хүүхдийн хүйс танилцуулах үдэшлэгээс болж Аризонад 47,000 акр газар шатаж, найман сая ам.долларын гарз хохирол учруулжээ.
Эх сурвалж: www.cnn.com