Алдарт Ниагара хүрхрээний хана руу авирч байсан эрэгтэй доош унасан тухай цагдаагийн газарт дуудлага ирүүлжээ. Ниагара цэцэрлэгт хүрээлэнгийн цагдаа нар дуудлагын дагуу эрэгтэйг аврахаар очиход эсэн мэнд гарч чулуун дээр сууж байсан гэж эх сурвалж мэдээлсэн байна.
Эрэгтэй Ниагарагийн Хорсшю хүрхрээ рүү 57 метрээс доош унажээ. Түүнийг олоход бэртэл гэмтэл авсан байсан тул эмнэлэгт хүргэжээ. Эрэгтэйн авсан бэртэл амь насанд халгүй гэж эмч нэр хэлсэн байна. Хорсшю нь Ниагарад урсдаг хамгийн том гурван хүрхрээний нэг ажээ.
Эх сурвалж: www.cnn.com